Өндөр гоёмсог гацуур дээр өнгөлөг чимэглэл гэрэлтэж байна. Томоо хүү тодорч харагдах тоглоомд хүрэхэд эгшиг үсгүүд тодоор дуугарлаа.
Тоглоомон онгоцонд хүрэхэд О үсэг сонсогдлоо. Онгоц, О үсэг.
Хун шувууны дүрстэй тоглоомд хүрэхэд У үсэг сонсогдлоо. Хун шувуу, У үсэг.
Хөөх, тэнд бөмбөг байна. Бөмбөгт хүрвэл ямар үсэг сонсогдох бол? Томоо бөмбөгөн чимэглэлд хүрэхэд Ө үсэг сонсогдлоо. Бөмбөг, Ө үсэг.