Улаан, хөх, шар гэсэн энэхүү гурван үндсэн өнгийг хооронд нь холивол бусад өнгөнүүд гарна.
Тэдгээр өнгөнүүдийг үүсмэл өнгө гэнэ. Жишээ нь:
Улаан шар хоёрыг холивол улбар шар өнгө үүснэ.
Хөх, шар өнгийг холивол ногоон өнгө үүснэ.
Хөх, улаан өнгийг холивол нил ягаан өнгө гарна.
Тэгэхээр улбар шар өнгөтэй жүрж, ногоон өнгөтэй тарвас, нил ягаан өнгөтэй усан
үзэм бүгд үүсмэл өнгөтэй жимснүүд юм.