Томоо зураг зурж байгаад усаа асгачихлаа. Тэр хажуудаа байсан гялгар уутаар арчих гэсэн ч ус
шингэхгүй, хэвээрээ үлдэв. Тиймээс цаасаар арчлаа. Цаас бага зэрэг л ус шингээж, ширээ
нойтон хэвээр байв. Томоо босож даавуун алчуур авчран арчив. Гэтэл даавуу ус сайн шингээн
нойтон болж, ширээ хув хуурай боллоо.