Томоо өглөө босоод ус уув. Тэгээд хоёроос таван минут шүдээ угаалаа. Орой унтахдаа ч гэсэн
тэр ингэж шүдээ угаадаг. Мөн нүүр, гараа угаалаа. Тэр хоол идэхийнхээ өмнө болон гадаа
тоглож орж ирээд, бие зассаныхаа дараа гээд гараа бохирдох болгонд гараа угаадаг. Харин одоо
тэр үсээ хүүхдийн шампуниар угааж байна. Тэр үсний гель болон үс арчилгааны бүтээгдэхүүнийг
өдөр тутам хэрэглэвэл үс нь хуурайшиж хатуурна гэдгийг мэддэг учраас бараг хэрэглэдэггүй.
Хааяа хэрэглэвэл тухайн өдөртөө угаана. Ээж нь түүнд ангижруулагчаа хуйхандаа хүргэлгүй үсээ
угаагаарай, үсээ аль болох сэнс хэрэглэхгүй хатаах хэрэгтэй шүү гэж хэлсэн учир тэр яг л
ээжийнхээ хэлснээр хийнэ.