Үсээ угааж дууссан учир биеэ угаах боллоо. Гэхдээ тэр бэлэг эрхтнээ хэрхэн угаах тухай
багшийнхаа яриаг саналаа.
Хүүхдүүд ээ, боломжтой бол өдөр бүр бэлэг эрхтнээ угааж байгаарай. Хэрэв бэлэг эрхтнээс чинь
ямар нэгэн хэвийн бус зүйл гарах юм уу шээхэд хорсож байвал эмчид үзүүлээрэй. Сольсон дотуур
хувцсаа өөрөө угааж байгаарай.
Хөвгүүдийн хувьд шодойны шамархай хэсгийг арагш болгон тээрхийн орчмын ялгарсан зүйлийг
угаана. Ингэснээр үрэвсэл үүсэхээс сэргийлж чадна.
Харин охидын хувьд савандалгүй бүлээн усаар угаана шүү. Бие зассаныхаа дараа урдаас нь хойш
чиглэлтэй арчиж цэвэрлээрэй. Учир нь бэлэг эрхтэнд өтгөнөөр дамжин бохирдол орж, үрэвсэл
үүсгэх эрсдэлтэй. Ийнхүү тэр багшийнхаа хичээлийг санаад бэлэг эрхтнээ зөв угаав.