Бидэнд ямар нэг асуудал, аюул осол тохиолдвол цаг алдалгүй яаралтай тусалж чадах хүмүүстэй
холбогдох хэрэгтэй. Тэдэнтэй холбогдох дугаарыг цээжлээд аваарай.
Нэг тэг нэг. Зуун нэг. Хэрэв эргэн тойронд чинь гал гарч байвал, гэртээ гал алдвал цаг
алдалгүй зуун нэг дугаарт залгаарай. Тэгвэл гал унтраах аврах анги ирээд галыг унтрааж,
галын аюулд өртсөн хүмүүсийг аварч хамгаалах болно. Галын аюултай үед тэднээс тусламж
хүсээрэй.