Нэг тэг хоёр. Зуун хоёр. Зуун хоёр дугаар луу залгавал цагдаагийн газартай холбогдож чадна. Гадуур явж байгаад төөрөх, ямар нэг юмаа гээх эсвэл хулгайд алдах юм бол, хэн нэгэн чамайг дээрэлхэж, цохиж гэмтээвэл цагдаа руу залгаж, тусламж хүсээрэй.

Нэг тэг гурав. Зуун гурав. Энэ бол эмнэлгийн түргэн тусламжийн дугаар. Чи өвдөж байвал, эсвэл хэн нэгэн өвдсөн байвал зуун гурав дугаарт залгаж эмчтэй холбогдоод эмнэлгийн яаралтай тусламж хүсээрэй.

Нэг тэг найм. Зуун найм. Хүүхдийн тусламжийн утас зуун найм руу залгавал чамд тохиолдсон хүнд хэцүү зүйлийг сонсож, чиний сэтгэлийг тайвшруулж, чамд хэрэгтэй тусламжийг үзүүлэх болно.