Бидний эргэн тойронд байгаа юмс бүгд өнгөтэй. Улаан, цагаан, ногоон, хөх, цэнхэр,
шар, бор, хар, ягаан гэх мэт маш олон янзын өнгө бий.
Улаан, шар, хөх бол үндсэн гурван өнгө
юм. Үндсэн өнгөтэй жимснүүдээс та нарт танилцуулъя. Гадил болон нимбэг шар өнгөтэй.
Гүзээлзгэнэ, аньс болон улаан лооль улаан өнгөтэй. Харин нэрс жимс хөх өнгөтэй.